Мэдээллийн сайтууд хэрэглэгчийн тоогоор тэргүүлжээ

img

Монголын сайтын холбоо, Хэрэглэгчийн судалгааны төвтэй хамтран хэрэглэгчид мэдээллийн хэрэгслэлийн аль хэлбэрийг илүүтэй сонгож байгааг судалжээ. Судалгааг Улаанбаатар хотын хэмжээнд интернэтээр болон судалгааны хуудсаар дамжуулан хийсэн аж.   Хэрэглэгчдээс “Та голчлон ямар эх сурвалжаас мэдээлэл олж авдаг вэ?” гэсэн асуултанд интернэт хэрэглэгчдийн 90 хувь нь сайтыг онцолжээ. Интернэтээр явуулсан судалгаагаар 300 мянга гаруй хэрэглэгч цахим хуудаснаас хэрэгцээт мэдээллээ авдаг гэсэн байна.   Харин судалгааны хуудсаар Улаанбаатар хотод 18-45 насны нийт хүмүүсийн 61 хувь нь мэдээллийн сайтуудаас, 58 хувь нь телевизээс, 41 хувь нь сонин, сэтгүүлээс голчлон мэдээлэл олж авдаг  гэжээ. Энэхүү судалгаанд төвийн болон захын хорооллын иргэдийг тэгш хамруулсан аж.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sfv:
ta internet heregledeg uu gesen sudalgaag interneteer yavuulaad sudalgaand oroltsogchid 100% internet heregledeg boljee gej dugnedeg shig yum bolson baina shuu dee.
2012-02-29