Орон сууцны цахилгааны шит шатаж, гурван хүн угаартжээ

img

Орон сууцны айлуудын пар, шугам задарч доод давхар луугаа ус алдаж, оршин суугчдыг хохироох хэрэг нилээдгүй гардаг. Гэтэл дээд давхарын айл ус алдсанаас цахилгааны утас шатаж гал гаран гурван хүн угаартсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, өчигдөр 17.00 цагийн орчим Баянгол дүүргийн V хороо  дөрөвдүгээр байр, нэгдүгээр орцны шиттэй өрөөнд амьдардаг айлын дээд давхараас ус алдан цахилгааны шитэд гал гарчээ. Энэ үеэр шит бүхий өрөөнд түрээсээр амьдарч байсан иргэн Ц-гийн эд зүйл шатаж, гэрт байсан 17-19 насны хоёр хүүхэд болон оршин суугчид галын аюулаас үүдэлтэй утаанаас гарч амжсан аж. Аврах гал унтрах ангийнхан дуудлагын дагуу ажиллаж галыг унтраан уг орцны оршин суугчдыг аюулгүй байгаа эсэхийг шалгах явцад нийт 24 иргэнийг утаажилтын бүсээс аварч гаргажээ. Мөн угаартсан 2-4 насны хоёр хүүхэд, нэг том хүнийг эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өгчээ. Уг гал гарсан шалтгаан нөхцлийг шалгаж байгаа хэдий ч урьдчилсан дүгнэлтээр ус алдсанаас үүдэн шитэнд богино холбоо үүсэн гал гарсан хэмээн дүгнэжээ. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ok:
тэр эрдэнэ яасан тэнэг юм бэ нэгдүгээр орц л гэж байна ш дээ наадах чинь өөрөө зөв уншаач хахаха
2012-04-13
nn:
Гэр гэж авах юм алга. Энд тэндгүй хөө тортог.
2012-03-01
эрдэнэ:
Алдаагаа хурдан зассан байна, Сайн байна,
2012-03-01
эрдэнэ:
тийм гэр гэж авах юм алга нил хөө тортог яаж ч цэвэрлэхийн бүү мэд,Ядаж хаяг адресийг нь зөв бичээч хараажийн 2 хон орцтой байр байхад 5-р орц ч гэх шиг хүнээс дам сонсоод бичиж нийтэлсэн юмуу хаашаа юм,
2012-03-01
n:
Энэ СӨХ-н дарга нар гэж мангар юмнууд тэр цахилгааны шиттэй өрөөнд хүн амьдруулаад ийм юм болж байгаа ш дээ бүх айлуудал утаа тархсан гэр гэж авах юм алга
2012-03-01