Торгоны замын их сургуулиудын консерциумын хурал боллоо

img

МУИС-ийн захирал С.Төмөр-Очир  энэ сарын 24-26-ны өдөр Ататуркийн их сургууль дээр зохион байгуулагдсан Евразийн торгоны замын дагуу их сургуулиудын консерциумын удирдах зөвлөлийн хуралд оролцоод ирлээ. Жил бүр тогтмол болдог энэхүү хуралд тэрбээр “Торгоны зам, Монгол улс ба аялал жуулчлал” сэдэвт илтгэл тавьсан юм. Мөн Ататуркийн Их Сургуулийн захирал доктор, профессор Хикмет Кочак болон тус сургуулийн турк хэлний багш доктор, профессор Ченгиз Алилмаз, доктор Осман Мерт нартай уулзан өнгөрсөн онд байгуулсан хоёр сургуулийн хамтын ажиллагааны дагуу МУИС-ийн түүх, археологи, турк хэлний чиглэлийн багш, оюутнуудыг солилцож, хамтарсан экспедиц, зуны сургалтыг зохион байгуулахаар болов. Хуралд Укриан, Малайз, Пакистан, Казакстан, Албани, Энэтхэг, Унгар, Иран, Орос, Монгол,Турк зэрэг 58 их сургуулийн төлөөлөгч нар оролцсон юм. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ