
Нийслэлчүүдийн өвөл, хаврын хэрэгцээний нөөцийн махыг өнгөрсөн сарын 15-наас нийслэлийн хороо бүрт 2-3 дэлгүүрээр худалдаж эхэлсэн.
Үхрийн махыг нэг кг-ыг нь 3700, хонины мах 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаж байгаа нь зах зээлийн үнээс дунджаар 2000 гаруй төгрөгөөр хямд байгаа юм. Хоёрдугаар сард нийслэлийн 322 цэгээр нийт 4500 тонн мах борлуулсан байн. Харин энэ сард 2350 тонн мах борлуулах хуваарьтай ажээ.
Цагаан сарын дараа махы худалдан авалт тодорхой хэмжээгээр буурдаг. Тийм болохоор өмнөх саруудаас бага мах борлуулахаар болжээ. Үүнээс гадна Засгийн газраас дахин нэмж 10 мянган тонн мах бэлтгэх шийдвэр гарсан.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ