Аэродром, авто замын засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн талаар сургалт зохион байгуулав

img

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын урилгаар хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 01-ны хооронд ХБНГУ-ын аэродром, авто замын засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж, материал үйлдвэрлэлийн Поссел Специлбау фирмийн төлөөлөгчид ирж, сургалт зохион байгууллаа.   Поссел Специлбау фирмийн зөвлөх инженерүүд болох Михайл Восс, Юрий Афоничев нар ИНЕГ-ын аэродромын мэргэжилтнүүд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Аэродром ашиглалтын алба, Үйлдвэрлэл зохицуулалт хяналтын хэлтсийн инженер техникийн ажилтнууд, аэродромын барилга угсралт болон зураг төслийн байгууллагуудын төлөөллүүдэд өөрийн үйл ажиллагаа, бүтэгээдэхүүний талаар мэдээлэл өгсөн.   Тус байгууллагын төлөөлөгчид аэродромын цемент бетон хучилтын хавтангийн суултын засвар, хучилтын гадаргуун барьцалт сайжруулах, хагарлын засвар арчлалт, заадас, нүхэн засвар зэргийг хийхэд зориулагдсан өөрсдийн үйлдвэрлэдэг материалууд болон тэдгээрийг  хэргэлэх технологи аргачлалын талаар дэлгэрэнгүй таницуулгыг хийсэн болно.   Мөн үеэр тус мэргэжилтнүүд нь Чингис хаан ОУБ-ын аэродром, хөөрч буух зурвас, явгалах зам, перрон талбайг үзэж тэдгээртэй холбоотой засвар арчлалтын арга, технологи, материалын талаар холбогдох зөвлөмжийг өгчээ.   Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ