Органик хүнсний бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн болно

img

“Олон улсын Органик ба Ногоон бүтээгдэхүүний үзэсгэлэн” Бээжин хотын Олон Улсын Үзэсгэлэнгийн Төвд 13 дахь удаагаа зохион байгуулагдахаар болжээ. 2011 онд болсон 12 дахь удаагийн үзэсгэлэнд 800 гаруй аж ахуйн нэгж оролцож, 40000 гаруй хүн үзэж, 2 тэрбум юаны худалдан авалт хийгдэж байсан аж. Ирэх сарын 7-9 өдрүүдэд зохиогдох уг үзэсгэлэнд монголын хүнсний салбарын бизнес эрхлэгчид оролцох боломжтой гэнэ. Үзэсгэлэнд оролцсоноор органик хүнсний бүтээгдэхүүнээс гадна органик хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, цэвэрлэх, ариутгах, сэргээх, савлах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй танилцана. Мөн үйлдвэрлэгчидтэй нь шууд холбоо тогтоон хамтран ажиллах, мөн олон улсад органик бараа бүтээгдэхүүнээ таниулан суртчлах, зах зээлээ тэлэх, бусад орны бүтээгдэхүүн, туршлагатай танилцах шинэ боломжийг нээх аж. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ