Эдийн засаг статистикийн Улаанбаатар хотын групп байгуулагдлаа

img

Үндэсний статистикийн хорооны удирдлагууд АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Статистикийн Комиссын ээлжит 43 дугаар чуулганд оролцож, олон улсын статистикийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй олон асуудлуудаар санал солилцжээ.   Энэ үеэр Монгол улсын Үндэсний Статистикийн Хороо, Австрали улсын Статистикийн Товчоо болон НҮБ-ын Статистикийн хэлтэстэй хамтран “Нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын групп”-ыг байгуулсан байна.   Энэхүү групп нь олон улсын хэмжээнд нийтлэг мөрдөгдөх Үндэсний тооцооны системийн хүрээнд уул уурхайн салбарын үйл ажиллагааг бүрэн гүйцэд бүртгэх, түүний эдийн засагт оруулах хувь нэмэр, нийгмийн бусад салбарт үзүүлэх нөлөөллийг бодитой тооцох чиглэлд онол, арга зүйн сайн туршлагыг нэгтгэж, арга зүй, практикийн  зөвлөмжийг боловсруулах аж.   Мөн уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөө, түүнийг тооцож, тодорхойлох практик зөвлөмж боловсруулахад уул уурхайд суурилсан эдийн засагтай ул орнуудтай хамтран ажиллах, мэдээллийн бүрэн хамралт, үнэн зөв, бодит байдлыг хангах юм байна.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ