
“Монгол, Түвдийн 1913 оны гэрээ”-олон улсын эрхзүйн баримт бичиг” эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл хэвлэгдсэн гарлаа.
2010 оны 10 дугаар сард Үндэсний тагнуулын академийн “Тусгаар тогтнол” сэтгүүлийн зөвлөлөөс эрхлэн зохион байгуулагдсан “Монгол, Түвдийн 1913 оны гэрээ” сэдэвт олон улсын симпозиумд оролцсон АНУ, ОХУ, Энэтхэг, ХБНГУ, БНСУ, Канад, Голланд, Монгол зэрэг 10-аад орны 20 гаруй эрдэмтэн судлаачдын илтгэлүүдийг эмхтгэн түүхч, судлаач, уншигч олны хүртээл болгов.
Энэхүү эмхтгэлд Монгол, Түвдийн хооронд найрамдлын гэрээ байгуулагдах болсон учир шалтгаан, түүнийг тойрсон улс төр, аюулгүй байдлын асуудал, энэ талаар гадаад орнуудын бодлого, байр суурь ямар байсан тухай монголын болон гадаадын эрдэмтэн, судлаачдын сонирхолтой илтгэлүүд багтжээ.
Цаашид тус ном англи хэл дээр хэвлэгдэх юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ