“Монгол тээвэр” нэгдлийн хоёр дахь цуваа хөдөллөө

img

Одоогоос сар гаруйн өмнө монголын тээврийн салбарын манлайлагч болох Туушин ХХК, Монтрансавто ХХК, Эс би ложистикс ХХК, Эс би транс ХХК, Монгол экспресс ХХК, Тав ХК, Монголтрак ХХК, Ногоон гэрэгэ ХХК, Автобустав ХХК гэсэн манай улсын нэр хүнд бүхий 9 тэргүүлэгч тээврийн компани нэгдэн нийлж “Монгол тээвэр нэгдэл” корпораци байгуулж анхныхаа хүнд даацын 40 машинтай цувааг Говь-Алтай аймгийн “Алтайн хүдэр” компанийн уурхайд ачилт хийлгэхээр хөдөлж байсан билээ.

Тэгвэл тус нэгдлийн үүсгэн байгуулагчийн нэг “Туушин” компаниас дараагийн ээлжийн 40 хүнд даацийн тээврийн хэрэгслийг Оюутолгой, Тавантолгой, Хөшөөт зэрэг томоохон ордуудад ачаа тээвэрлэхээр илгээлээ.

Ингэснээр “Монгол тээвэр нэгдэл” ХХК-ийн ачаа тээврийн хэмжээ 2 дахин нэмэгдэж, шинээр 100 гаруй жолооч ажлын байртай болж байна. Жолооч нарын хувьд хөдөлмөрийн орчин нөхцөл дээшилж, аюулгүй орчинд ажиллах боломж нөхцөл бүрдэж байгаагаараа онцог юм. Хамгийн гол нь уул уурхайн салбарт монголчуудын оролцоо, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр улс орондоо үлдэх үр ашиг дээшилж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ