Түрээсийн байр минь таргалж гүйцсэн эзэнтэйгээ баяртай

img

Би их сургуулиа төгсөөд хэдхэн жил болж байгаа жирийн л нэг залуу. Амьдралын хатуу хөтүү, гэгээн сайхныг хамт туулна гэж бие биендээ амласан хосын нэг, шинэ айлын тэргүүн. Хувийн компанид ажиллаж эхнэр маань дунд сургуульд багшилдаг төрийн албан хаагч. Өөрийн гэх орон байргүйн зовлонг бусдын адил амсаж, түрээсийн байранд хөлөө жийсэн ч сэтгэлээ хагас жийн амьдардаг нэгэн л дээ. Бэлчээр даган нүүдэг малчид шиг хөлсний байрны талбайн том, төлбөрийн татууг дагаж ойр ойрхон хаашаа л бол хаашаа нүүж амьдардаг бид хоёрын гэрт тавилга гэхээр юм байдаггүй. Үүл шиг хүмүүст нүүхэд амар байдгаас тэр. Олсноо түрээсэндээ өгдөгтэй ч тавилгын асуудал холбоотой. Өнөөгийн олон залуусын өнгө төрх ийм л байна. Сарын түрээс, дээр нь байрны цахилгаан, ус, дулаанын төлбөрөөс “үүрэлцэнэ”. Хөлсөлсөн хүнд нэг л мэдэхэд сар дуусч, байрны эзэн харин өдөр хоногийн удааныг гайхдаг аль алинд нь л хэцүү хорвоо доо. Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн сураг дуулдаад удаагүй байна. Анхандаа төдийлөн итгэлтэй биш санагдсансан. Гэтэл Засгийн газар энэ зүг хараа сунган, алгаа нээж, Сангийн яам, Хөгжлийн банкаараа дамжуулан хөрөнгийг нь шийдэхээр болж, ажил эхэлжээ цаана чинь. Төрийн яам нь бодлогоо тодорхойлоод, ажлаа ханцуй шамлан шуурхайлж байгаа сайхан мэдээ хоёр “навч”-ийг минь сэргээж байна. Сайн үг хэлсэн хүний аманд шар тос түрхэе гэж билэгшээдгийн адил сайхан мэдээ үзүүлсэн мэдээллийн хэрэгсэлүүдийг яах ёстой юм бол. Хүний байр хөлсөлж олсон хэдээ “үрж”  байснаас зээлд хамрагдчихаад түүндээ мөнгөө хийгээд байвал өөрийн болгоод үр хүүхэддээ өвлүүлэх нэг сайхан өдөр ирж л таараа. Тэгээд ч сэтгэл амар ташаа тээглүүлж, баяр ёслолоор хамт олон, найз нөхдөө санаа амар гэртээ урьчихна. Хөдөөнөөс ирсэн ах дүүгээ тосож, хадмуудаасаа хөөрхөн “оноо” авна. Өмнөх орон сууцны зээлийн хөтөлбөрөөр олон залуус орон байртай болж, амьдрал нь төвхнөснийг би мэднэ.  “Юугаар ч сольшгүй эрдэнэ...” гэж дуунд гардаг даа. Хүнд биш өөрийнхөө байранд мөнгөө төлж, түүндээ өөрөө тааваар амьдрах  боломж олгож байгаа нь бидэн шиг залууст л жинхэнэ юугаар ч солимгүй зүйл юм шүү дээ. Хэдхэн сарын дараа нэг “сорж” нөгөө нь “соруулдаг” түрээсийн гэрээ маань дуусангуут бид хоёр өөр тийшээ нүүнэ. Өөрийнхөө мөнгийг өөртөө зориулдаг тийм газар руу. Тийшээ их олуулаа, бүр хэдэн мянгаараа явна даа. 100 мянган айлын орон сууцны зээлд хамрагдахад бүх зүйл нээлттэй, шаардлагуудыг нь ч бид хоёр хангаастай. Эхнэр бид хоёрын мөнгөөр сархад зооглон, эхнэртээ гоёдог, машинаа хооллодог байсан түрээсийн байрны эзэн минь баяртай. Та жин их нэмсэн шүү. Хэт таргалах нь өвчин үүсэхийн цондон гэнэлээ. Бид хоёр таны төлөө биш өөрсдийнхөө байрны төлөө ажиллахаар явлаа, Биеэ бодоорой. Б.Саруул            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Залуу минь хүний байранд үнэгүй амьдарах гэсэн юм уу хаашаа юм ,,,хэргэлсэн бол төлбөрөө төлөх нь зүйн хэрэг,,, чи түрээсний мөнгө гэж,тэр хүнийг 9 үеэр нь тэжээх мөнгөө залилуулчаагүй л бол юундаа уурлаад хүн хараагаад бгаа юм бэ хэний өмнөөс амьдараад хэнд уурлаад бгаагий чинь ойлгохгүй л бна
2013-01-07
zochin:
haha yu yu bcheed bgaa yum be.hen chamaig holsolj suu gesen yum be.teneg yumaa hahaha
2012-08-26
Хеерхий хэнээс хэдэн тегрег авч ярилцлага егсен юм бол доо хеерхий заавал хуний байшин турээсэл гэж хэлээгуй дээ хуутэй зээл ендер унэтэй чанарын найдвар багатай байр авах гэж баярлаад байх юм туугээрээ хашаа авчихаад инженерийн шугам оруулаад хувийн орон сууц бариулчихвал ирээдуйд газар байшин ул хедлех херенге болон улдэж унэ цэнэ нь ганц ерее нийтийн байр авснаас чинь илуу унэтэй болж ур хуухэд чинь бужигнаад ирэхийн цагт байшингаа давхарлаад суухад наад ганц ерее авах гэж байснаас чинь илуу херенге болно доо залуу минь
2012-06-13
egch:
Б.Саруул yamar teneg yum bve. Bi tureesledeggui bas tureesledeggui. Iim archaagui bodoltoi baih ch gej dee.
2012-03-21
narlag:
Bair hulsulj suuchihaad hun muulaad baihdaa yaadag yum be. Ter Archaatai harin ta archaagui bolohoor iim baidald orson yum bishuu. Ta hulsulj suuhgui baih ni yaasiim be? Ta bayarlallaa gej heleh estoi bish uu. Teneg ataach mongol hun be?
2012-03-21
зочин:
энэ ямар муухай бодолтой хун бэ. турээсийн байранд сууж амьдарлаа залгуулж байсан байж муу хэлээд байдаг. хун чанар гэж алгаа. байранд нь суухдаа эзэнд нь яаж долгинож байсан бол доо. бид 2 хуухэдтэйгээ турээсийн байранд 2 жил амьдарсан. тэр байрны эзэнд баярлаж явдаг даа.
2012-03-14
ina:
үнэн шүү дээ. Өөрсдөө сонголт хийчихээд хүн рүү буруугаа түлхэх сан бол монголчуудын маань зан. Миний хүүг энэ чулуу унгасан уу май чи муу чулуу май чи. гэж.. Хүнд мөнгө өгөхгүй гэж бодсон л бол хашаа байшин гэрт амьдрсан ч яаадгйин хүмүүс болоол байна. Түр зуурын асуудал бол түр зуурынх харин ҮР ДҮН бол ҮР ДҮН Л байна. тэр мөнгөө хураасан мөнгөөрөө машинтай эсвэл байрныхаа 10 хувыг төлчихнөө гээд ходигор сууж байх байлаа. ҮН ДҮН гэж ийм л байдаг юм даа гэж
2012-03-09
Huuchinhuu:
МАН намын мөрийн хөтөлбөрийг магтан дуулсан ЗАХИАЛГАТ бичлэг байх шив дээ. Хэдхэн цөөн хүн орвол зол. Хамарт ч үгүй, аманд ч үгүй хоосон сүржин хөтөлбөр ш дээ. Бүх мэдээлэлийн сувгаар зогсоо зайгүй рекламдах юм аа. Өөр болохгүй байгаа асуудал хар мянга байгаа шүү.
2012-03-08
zaluu:
yu gesen ug we iim zowlon medehgu ibolohooroo chi tegej bga ym unene l ym bichsen baina shuu dee
2012-03-04
zaluus:
chamaig hucheer suulgasan yumuu ene ter geed manai zaluus vneheer teneg yum bichih yumaa asuudliin gol ni targalsan tursand bish manai ulsiin bodlogo yamar bgaag yag uneneeer ni helsiin bishvv iimhen yum oilgohgui yumnuud jijig yumaa yriad suuj bhdaa taarna ene setgegdel bichsen yumnuud
2012-03-02
Нараа:
За тэгээд яваач дээ. Баяртай
2012-03-02
hun chanar talaas utgagui zuil yum, chamaig hucheer suulgasan bish, ter hunii bairand ooriin yum shig ezemshij baisnii toloo tolson mongo chin shuu dee. tegehgui gevel ger horoolold gert amidarch boloh baisan, gehdee ger hurtel tureestei shuu dee. ailiin hashaand ger barij buuhad hurtel mongo toldog bolson tsag.
2012-03-02
tureesiin bairnaas zeeliin bairluu gevel bolokhiin baina. Chanariin huvid neeg ikh yalgaa baihgui dee. Tureesiin bairnii tsaana neg buduun avgai baigaa bol zeeliin bairnii tsaana neg avgaitai tentseh olon prazituud hoollodog geed bod l do. Uls turchid toriin alban haagchid bankii ezed huvi ezemshigchid tegeed tednii avgai huuhed geed l haha
2012-03-02
shaal demii zahialgat niitleld yun ach holbogdol ogch margaldatsgaadag yum be ? Hoh bas har shar ineed hurgeed baihiin
2012-03-02
Haha yag unen bi gej amitan bas baahan yarisan chini manaid Tim bair bhgui show naadah chini gej bna lee.
2012-03-02
kkk:
chi nogoo targaltsan garuuudiin neg baina kkkkk
2012-03-02
oo tiim b.a shuu dee zasgiin gazaraas huugui ogbol zugeer yum b.a neeree bodson chin 85 sayaar 20jiltolj bair abah nee
2012-03-02
bold:
MALAA chi 20jil huu tolno shuu dee sard 250000 tog tegeed bas gerel bair zahilgaaniihaa uniig ooroo tolno chi odoo zasgiin gazariig targaluulna 20jiliin daraa haraana tegeed regeed 70 hurtel nasalj chadah yumuu
2012-03-02
oo tiim b.a shuu dee zasgiin gazaraas huugui ogbol zugeer yum b.a neeree bodson chin 85 sayaar 20jiltolj bair abah nee
chi tenegee 20jiliin daraa uilandaa nas, bair 2 chin budaa huuhuud chin tomrood dahiad chamd 2-3 bair heregtei bolno huuhduud chin dahiad chinii zamaar yabna harin gazar abaad tom gechiin bair barichihbal, gazar bair 2 chin chamd ur udamaar chin hereg bolno doo
2012-03-02
hudalch hart:
jiliin 6 hubiin huutei 1uruu bairnii mongiig sariin 600,000t steber orlogotoi humuust uguh yum bna. getel bairand orson hun maani umsuj zuuh, idej uuh ,surch bolobsroh heregtei bolno ,adaglaad l unaandaa suuh mungutei bh heregtei bizdee tegeh leer 800,000gaas deesh tugurnii tsalintai bj umssun hubtsastaigaa 10aas-20jil yabj b/j 1-uruu bairtai bolno sard 800,000 tug- abdag tsalintai ajil baina uu
2012-03-02
ee chaavaas daa:
MONGOL HUNII HAMGIIN MUUHAI CHANAR ENE SHUU DEE! TER HUMUUS CHINI TARGALJ GUITSSENDEE HAJUU OROOGOO HOLSLUULEED SUUJ BAIH UU? DARAA NI INGEJ YARIDAG IH MUUHAI BAINA DAA..
2012-03-02
zuv:
bitgii muruud teneg mini.daria zuv xeljee. 20 jil zeeltei xataj deer ni tsusgui boltloo xovx soruulna daa chi
2012-03-02
Байрны эзэн:
Яасан хун муутай нохор вэ? Турээсийн ч гэсэн хуний байранд толгой хорогдож байсан байж эздийг нь ч гэсэн хараагаад. Монголд 5-20 туунээс дээш байр турээслуулдэг хун зондоо байдаг ба чам шиг олон залууст хэрэг болж л байгаа шуу. Залуучууд минь амьдарлаа аваад явах монготэй авгай хуухдээ тэжээх чадвартай болоод гэрлэж орх тусгаарлаж бай л даа.
2012-03-02
Тэр жагсаалтанд байгаа байрнууд нь бүгд алга байна лээ. Нэг их хөөрөөд хэрэггүй байх аа
2012-03-02
Haha yag unen bi gej amitan bas baahan yarisan chini manaid Tim bair bhgui show naadah chini gej bna lee.
Baagii:
Ха ха ха!!!!! Шал инээдтэй тэнэг мэдээ тавих юм... Байр түрээслэхгүй байцгаах юм гэнэ л дээ~!!!! Хи хи хи, Еооо элэг гөшиж үхлээ!!!! Сайн уу амьдрал минь нээч тэрний оронд!!!
2012-03-02
zaluu:
yu gesen ug we iim zowlon medehgu ibolohooroo chi tegej bga ym unene l ym bichsen baina shuu dee
Daria:
Байр хөлслөгчид мөлжүүлэхгүй гэсэн юм бол залуу та эхнэртэйгээ хашаа байшин авч амьдралаа босгох боломж байгаа шүү. Албаар аваачаад хөлсний байранд суулгачихсан юм шиг загнадаг бэлэн юман дээр өссөн мунхаг жараахайнууд өөрсдөө буруутай.
2012-03-02
ina:
үнэн шүү дээ. Өөрсдөө сонголт хийчихээд хүн рүү буруугаа түлхэх сан бол монголчуудын маань зан. Миний хүүг энэ чулуу унгасан уу май чи муу чулуу май чи. гэж.. Хүнд мөнгө өгөхгүй гэж бодсон л бол хашаа байшин гэрт амьдрсан ч яаадгйин хүмүүс болоол байна. Түр зуурын асуудал бол түр зуурынх харин ҮР ДҮН бол ҮР ДҮН Л байна. тэр мөнгөө хураасан мөнгөөрөө машинтай эсвэл байрныхаа 10 хувыг төлчихнөө гээд ходигор сууж байх байлаа. ҮН ДҮН гэж ийм л байдаг юм даа гэж
kkk:
chi nogoo targaltsan garuuudiin neg baina kkkkk
enkhbold geed gazar shirtej yavdag dotor sanaatai nuhur bn aa. Ene hun zailaasai
2012-03-02
unench:
zaluusaa baitai bolgoh gej 200 terbumiig zasgaas gargaj baigaa gee bizdee uunees iluu bolomj gej baihgui ee zeeliig guiwuulah humuus ih baina. buteehiin toloo zvtgeerei
2012-03-02
ganbaa:
yaag unen bidnii ueiin zaluust bairtai bolno gedeg moroodol baisaan odoo bol zorilgo bolood bna shv amjij bairtai boltsgooe zaluusaa
2012-03-02