Засгийн газрыг албадан шийдвэр биелүүлэх шүүгчийн захирамж гарлаа

img

Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөнийнхөн  2010 оны аравдугаар сарын 22-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний танхимд Засгийн газартай холбоотой нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэлийн үндэслэл нь Засгийн газар уул уурхайн компаниудад байгаль орчин сүйтгэх  боломж олгосон гэж үзсэн байна.

Уг  гомдлыг  хэлэлцэх шүүх хурал  Сүхбаатар дүүргийн Иргэний танхимд өнгөрөгч онд болж  байгаль орчин сүйтсэнд Засгийн газар хариуцлага хүлээх ёсгүй гэсэн шийдвэр гаргаж байв. Эл шийдвэрийг нэхэмжлэгч талууд эсэргүүцэн шат шатны шүүхэд хандсан билээ.

Харин дээд Шүүх 2011 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Засгийн газрын нэхэмжлэгчээр татсан хурлын хоёр шатны шүүхээс гаргасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, байгаль орчинд үзүүлсэн хохирлыг Засгийн газар барагдуулах үндэслэлгүй” гэсэн шийдвэрийг өөрчилж, 55 дугаар тогтоол, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгох шийдвэр гаргасан юм. Ингэснээр Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн Засгийн газрыг шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг хяналтын шатнаас  хангах шийдвэр гаргасан билээ.

Гэтэл өнгөрөгч хугацаанд дээд Шүүхийн шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлээгүй өдийг хүргэсэн тул Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийнхөн дахин хяналтын шатны шүүхэд  хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийн дагуу  өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүгч Н.Оюунтуяа  Засгийн газрыг хариуцагчаар татсан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийг гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Тус хөдөлгөөнийхөн байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан, гол ус ширгэж, экологийн тэнцвэрт байдал алдагдсан нь Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болсон хэмээн шүүхэд нэхэмжлэлдээ дурдаж байжээ.

 Тодруулбал “Монгол Улсын Засгийн газарт Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1, Засгийн газрын тухай хуулийн 7-р зүйлийн 7-2, 11 дүгээр зүйлийн 1-6-д заасанүүргийнхээ дагуу Онги, Завхан, Туул, Хангилцаг, Хүдэр, Улз, Ерөө, Гацууртын голын сав газарт байгаль орчны хохирлын үнэлгээг хоёр сарын дотор тооцож, олон нийтэд зарлахыг даалгах, мөн дээрх голуудын сав газар учирсан байгаль орчны хохирлыг Засгийн газраар төлүүлэх”  хүсэлтийг шүүхэд гаргаж байв.

Ц.Мөнхбаяр тэргүүтэй хөдөлгөөнийхөн өнгөрсөн оны сүүлчээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Буданчийн голын ус, хөрснөөс дээж авч Геологийн төв лабораторид шинжлүүлэхэд Мышъяк буюу хүнцлийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс гурав дахин их гарсан гэх баримтыг дэлгэсэн. Хүнцэл нь металл биш боловч хүн, байгальд учруулах хортой нөлөө нь хүнд металлуудтай төстэй байдаг аж.

Түүнчлэн Буданчийн голын голдиролд зургаан мянган тонн цианит алдагдсан. Үүнээс үүдэн тус бүс нутагт Хонгор суманд тохиосон гашуун түүх давтагдах гэж буйг анхааруулж байв. Тэдний нэхэмжлэлийн агуулгыг тодруулбал  “Монгол Улсын Засгийн газарт Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1, Засгийн газрын тухай хуулийн 7-р зүйлийн 7-2, 11 дүгээр зүйлийн 1-6-д заасан үүргийнхээ дагуу Онги, Завхан, Туул, Хангилцаг, Хүдэр, Улз, Ерөө, Гацууртын голын сав газарт байгаль орчны хохирлын үнэлгээг хоёр сарын дотор тооцож, олон нийтэд зарлахыг даалгах, мөн дээрх голуудын сав газар учирсан байгаль орчны хохирлыг Засгийн газраар төлүүлэх” гэсэн байдаг. Энэхүү нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн Шүүхийн шүүгч Н.Оюунтуяа Иргэний хэрэг үүсгэх нь зүйтэй гэж үзсэн захирамжийг өнгөрөгч  2010 оны  аравдугаар сарын 28-ны өдөр гаргаж байсан билээ.

 Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол хүн:
Хэний мөнгөөр уг ажлыг хиих юм бэ Компануудын учруулсан хохиролыг ард түмний татварын мөнгөөр барагдуудах гэж байгааг зөвшөөрөхгүй шүү. Батболд Хүрэлсүх нарын хахуульд авсан мөнгөөр нь хохиролыг барагдуулахыг зөвлөж байна
2012-03-02
shuuh shudarga bnaa
2012-03-02
bayaraa:
Aвлигачид, олигархиуд улс орныг минь сүйтгэж барахгүй ээ. Маш сайхан шийдвэр байна. Цаадуул нь биелүүлэх болуу даа. Шүүхэд итгэл төрж эхэлж байна шүү.
2012-03-02