
Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг “Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Энэхүү зорилтод жилийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн хамт олон дотооддоо “Сэтгэлгээний өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэе” жил болгон зарлаж байгаа аж.
Энэхүү ажлынхаа нээлтийг Монголын бүтээмжийн төв, Монголын гэрлэх ёслолын ордонтой хамтран хийж, 2011 оны Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хийгдсэн ажлаа дүгнэсэн байна.
Нээлтийн ажиллагаанд Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн дарга Б.Лхамсүрэн, Нийслэлийн хүүхдийн төлөө газрын мэргэжилтэн П.Мягмаржав, Монголын гэрлэх ёслолын ордоны дарга Б.Оюунчимэг, Монголын бүтээмжийн төвийн мэргэжилтэн Д.Отгонтуяа нарын хүмүүс оролцжээ.
Энэ үеэр Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн хамт олон авъяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоороо мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мөн зорилтод жилийн хүрээнд Гэрлэх ёслолын ордонтой хамтран ажиллах гэрээ байгуулсан аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ