“Монгол Улс 2012” тайлангийн албан ёсны нээлт боллоо

img

Гадаадын хөрөнгө оруулалтын Газар, Оксфорд Бизнес группээс хамтран бэлтгэн гаргаж буй “Монгол Улс 2012” тайлангийн албан ёсны нээлтийн арга хэмжээг “The Blue Sky Hotel and Tower”-д өчигдөр зохион байгуулжээ.   Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболд,  Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газрын дарга Б.Ганзориг, Оксфорд Бизнес Группын бүс хариуцсан редактор ноён Паулюсс Кунсинас нар оролцсон байна.   Тайлангийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд төр, засгийн байгууллагууд, гадаад орнуудаас манай улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд болон бизнесийн байгууллагын төлөөлөгчид нийт 650  орчим  хүмүүс оролцжээ.   Оксфорд Бизнес групп нь Ази, Ойрхи дорнод, Африк, Өмнөд Америкийн орнуудын эдийн засаг, салбаруудын хөгжил, хөрөнгө оруулалтын орчин, боломжийн талаар иж бүрэн судалгаа, дүн шинжилгээ хийж, түүнийгээ тайлан болгон нэгтгэж хэвлэн олон улсад сурталчилдаг юм.   Төв болон Зүүн хойд Азийн орнуудаас Монгол Улс хамгийн анхлан “Монгол Улс 2012” тайлангаа гаргаж байгаа бөгөөд уг тайланд манай улс төр,  банк санхүү, хөрөнгийн зах зээл, даатгал, татвар, уул уурхай, харилцаа холбоо, мэдээллийн технологи, тээвэр зэрэг эдийн засгийн бүхий л салбар болон манай улсад бий болсон хөрөнгө оруулалтын боломжуудын талаар бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт бүхий мэдээллийг багтаажээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ