
Монголын их, дээд сургуулиудын консерциумаас жил болгон оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулдаг. Энэ жилийн тухайд зарим сургуулиуд босго оноогоо тусгайлан зааж өгчээ.
Өмнөх жилүүдэд босго оноо ерөнхийдөө 400 байсан бол энэ жил Санхүү, эдийн засгийн дээд сургууль бүх мэргэжлээр элсэгчдийн босго оноог 620, Удирдлагын академи 600, МУИС 560, бусад сургууль 400, түүнээс дээш байна хэмээн журамлажээ.
Түүнчлэн СЭЗДС-ийн Сингапур, БНСУ-д сурдаг давхар мэргэжил эзэмшүүлдэг мэргэжилд англи хэлний оноо 750-иас доошгүй байхаар журамлажээ. Харин бусад сургуулиудын босго оноо өмнөх жилийнхтэй адил байгаа ажээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ