Чанаргүй замыг дахин засварлана

img

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн сард Алтай–Баянхонгор чиглэлд барьж байгаа 128 км хатуу хучилттай авто зам болон Тайшир сумын  222 м бетон гүүрийн ашиглалтын байдалд шалгалт хийжээ.   Шалгалтаар 2011 онд хийсэн 25  км хатуу хучилттай авто замын хучилтын 42 хэсэгт 275 м.кв талбайтай хууралт үүссэн, Авто  замын суурьт 20 см зузаантай буталсан чулуу ашиглахаар заасан боловч байгалийн элс хайрганы хольц лаборторийн шинжилгээнд хамруулж, орцын норм тогтоолгоогүй шууд  ашигласан,Тайширын голын ус ихэсч, төмөр бетон гүүрийн дам нуруунд тулж гүүрийн  ашиглалтад муугаар нөлөөлөхөөр болсон зэрэг зөрчлүүд илэрчээ.   Тиймээс Алтай- Баянхонгор чиглэлийн хатуу хучилттай авто замын хучилт хийсэн 25 км замын хучилтыг хуулж, гүйцэтгэгч Шин Жиан  Шин-Фа ХХК-иар дахин хийлгэхээр болсон байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
манай монголд сайн зам зам тун ховор доо бүгд эвдэрсэн цуурсан харагддаг.
2012-03-07
jonhuu battulgiin hiij bgaa ajil dan ulsiin mungu hulgailj idej bdag luivarchin.....ter luivarchnaar tuluul.
2012-03-03
Yaponchuudaar zamaa bariul gej mun ch ih heleh yumdaa.
2012-03-03
allah:
ZAM MASH MUU МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХТЭЙ
2012-03-03
БАЯН ХОШУУ:
БАЯН ХОШУУНЫ ЗАМЫГ ЖИЛ БҮР ЗАСАЖ ХУЛХИДАХАА БОЛИОЧЭЭ ЛУЙВАРЧИДАА ШУНАЛЫН ТУЛАМНУУДАА БАГА Ч ГЭСЭН МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХТЭЙ БАЙЦГААГААЧ
2012-03-03
erdenetulga:
hairan mongo hmm
2012-03-03
oyunaa:
BAGA TOIRGIIN ZAM MASH MUU TAVIGDSAN UJE HAGARAAD EHELCHIHSEN
2012-03-02
Сонж:
100 айлын замаа дахиад л засах байхдаа
2012-03-02