Нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэй шалгаруулна
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүрийн гуравдугаар сард эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр аян зохион байгуулдаг.
Үүний хүрээнд өнөөдөр Нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэй шалгаруулна.
16 жилийн өмнөөс жил бүр зохион байгуулдаг сарын аянг энэ удаа эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад эмэгтэй хүний оролцоо шаардлагатай байгааг олон нийтэд сурталчилах зорилготой аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ