
Эдийн засгийн чуулга уулзалтыг ирэх даваа гаригт Төрийн ордонд зохион байгуулахаар болсон.
Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн хурд, түүнд ямар бэрхшээл тулгарч буйг шийдвэрлэдэг энэхүү чуулга уулзалт Ерөнхий сайдын ивээл дор энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа юм.
Энэ удаагийн форумд гадаад, дотоодын мянга гаруй төлөөлөгчид оролцож, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад бизнесийн байгууллагууд хэрхэн оролцох боломжийн талаар илтгэл тавьж, ярилцан шийдэл гаргах юм байна.
Энэ өдрүүдэд форумын хүрээнд 13 салбар хуралдаан болж, гадна дотнын сэтгүүлчид хуралдааныг хөтлөн явуулах аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ