Нийгмийн даатгалынхан зөвлөлдөнө
Нийгмийн даатгалын байгууллагуудын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн өнөөдөр эхэлнэ.
Хоёр өдөр үргэлжлэх уг зөвөлгөөнөөр Нийгмийн даатгалын удирдах ажилтнуудад байгууллагынхаа хөгжлийг тодорхойлож, нийгмийн даатгалын салбарын бодлогын болон үйл ажиллагаатай холбоотой асуудлаар харилцан санал солилцох аж.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж уг сургалтад Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэсийн удирдах ажилтнууд оролцох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ