Ой тогтоолтын үндэсний аварга шалгаруулах тэмцээн болно
“Монголын Оюун Ухааны Академи”-аас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ой тогтоолтын үндэсний аварга шалгаруулах оюуны спортын энэ удаагийн тэмцээн энэ сарын 17-нд “Чингис Хаан” зочид буудалд эхэлнэ.
Тус тэмцээний эцсийн шалгаруултад оюуны спортын 50 тамирчин хоёртын тоолол, нэр зүс царай, баганан үгс, түүхэн үйл явдал, дуут цифр, тооны марафон, хүн хуанли, хөзрийн дараалал зэрэг ой тогтоолтын нийт найман төрлөөр өрсөлдөх юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ