
МҮХАҮТ-ын дэргэд “Татварын бодлогын зөвлөл” байгуулагдах гэж байгаа аж. Уг зөвлөл нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж татвар төлж буй бүх аж ахуйн нэгж байгууллагуудын өнөөгийн байдал, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлүүдийн талаар хэлэлцэж санал бодлоо чөлөөтэй солилцох юм байна.
Мөн туршлага хуваалцах, хамтарч ажиллах, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн татварын шинэчлэлийн талаарх харилцааг шинэ шатанд гаргах, шаардлагатай асуудлуудыг төрийн байгууллагад хүргэж шийдвэрлүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажээ.
Түүнчлэн мэдээллээр хангах, санал дүгнэлт болон зөвлөмж өгөх зэрэг чиг үүргээр ажиллах юм байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ