С.Батболд: Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтийн тайланг гаргана

img

Монголын эдийн засгийн гурав дахь удаагийн чуулга уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Хөгжилд хамтдаа уриан дор болж буй чуулганаар Эдийн засгийн хөгжил-Хүртээмжтэй өсөлт, Нийгмийн бодлого- Тэнцвэртэй өсөлт, Өрсөлдөх чадвар-Инновац ба ногоон өсөлт гэсэн үндсэн сэдвүүдээр хэлэлцүүлгийг хийж байна. Чуулганы явцын талаар Ерөнхий сайд хэвлэлийнхэнд хандан "Эдийн засгийн чуулганы үр дүнд Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтийн тайланг гаргана. Өнгөрсөн чуулганаас хойш манай улсын эдийн засгийн үзүүлэлт ухрав уу, урагшлав уу гэдгийг харж болно" гэсэн юм. Хөрөнгийн биржийг олон улсын хөрөнгийн зах зээлд өрсөлдөх чадвартай болгох ажил ямар шатандаа яваа талаар сэтгүүлчид асуухад, -Монголын хөрөнгийн биржийг олно улсын зах зээлд өрсөлдөх чадэвхийг бүрдлүүлэх бэлтгэл ажил үргэлжилж байна. Олон улсын жишигт хүргэх дэд бүтцийг хийж байна гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boroo gouldiig ard tumend min ug
2012-04-01