
“Барилга орон сууц-2012” үзэсгэлэн яармаг оролцогчдоо бүртгэж дуусчээ.
Ирэх тавдугаар сарын 25-28-ны өдөр “Мишээл экспо”-д болох уг үзэсгэлэнгийн үеэр “Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, чиг хандлага” сэдэвт бага хурал, “Барилгын салбарт шинэ бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэг, онол практикийн бага хурал зэрэг арга хэмжээ зохион байгуулагдахааар төлөвлөгдөөд байгаа ажээ.
Үзэсгэлэн яармагийн ерөнхий зохион байгуулагчаар Барилгын зөвлөгөө мэдээллийн төв, ЗТБХБЯ, Газрын харилцаа, барилга, геодези, зурагзүйн газар, МҮХАҮТ, Монголын барилгын инженерүүдийн холбоо ажиллаж байгаа юм байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ