
ОХУ-ын Хууль зүйн яамны дэргэдэх Улсын бүртгэлийн газрын орлогч дарга Александр Петрович Исаханов, Зөвшөөрөл, визны асуудал хариуцсан газрын орлогч дарга Валерий Федорович болон бусад албаны хүмүүс өнөөдөр манай улсад айлчилж байна.
Монгол Улсын Улсын бүртгэлийн ерөнхий газар болон ОХУ-ын Хууль зүйн яамны дэргэдэх Улсын бүртгэлийн газар хооронд хамтран баталсан “Хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд болох уг айлчлал гурван өдөр үргэлжлэх юм. Энэхүү айлчлалаар хоёр улсын бүртгэлийн байгууллагын хамтын ажиллагааны цаашдын чиглэл, боломжийг нарийвчлан тодорхойлох аж.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын болон тус газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын үйл ажиллагаатай танилцах, харилцан ашигтай харилцааг бататган хөгжүүлэх зэргээр санал солилцох ажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ