Спорт холбоодынхон архи, тамхины эсрэг нэгдлээ
Монголын үндэсний олимпийн хорооноос улирал тутам зохион байгуулдаг холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт, семинар Олимпик Хаусд өчигдөр зохион байгуулагдлаа. Энэ семинарт Монголын бүжгийн спортын холбооны ЕНБД А.Мөнгөнхуяг "Спорт бүх нийтийн төлөө" олон улсад хуралд оролцсон тэмдэглэл, МҮОХ-ноос "Спортын менежментийн судалгааны баг", "Олимпийн болон олимпийн бус төрлийн спортын холбоодыг дэмжих төсөл", МҮОХ-ны зүгээс өнгөрсөн улиралд хийсэн ажлын товч тайлан, "Лондон-2012" зуны олимпийн наадам, "Инсбрук-2012" хүүхдийн өвлийн олимпийн анхдугаар наадам, "Тяньжин-2013" оны Зүүн Азийн наадам, "Хай Ян-2012" Азийн элсний спортын наадмын талаар мэдээлэл хийлээ. Хурлын үеэр Монголын бүжгийн спортын холбооны ЕНБД А.Мөнгөнхуяг, МЧБХ-ны ЕНБД Г.Бат-Эрдэнэ нийт тамирчид, спортын зүтгэлтнүүдийг архи, тамхины эсрэг тэмцэхэд уриалж, тэднийг ийм төрлийн аливаа бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглуулахгүй байх тал дээр хамтран зүтгэхээ илэрхийлцгээлээ.
А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ