“Хэвтэж буй хүн” өдөрлөг Төмөр замын вокзал дээр болно

img

Монгол улсын ерөнхийлөгчийн баталсан “Архигүй монгол” уриалгыг дэмжин ЦЕГ-ын харьяа Төмөр замын цагдаагийн хэлтэс, Монголын эмэгтэйчүүд, хүүхдийн архидалт мансуурлын эсрэг нийгэмлэг, чөлөөт уран бүтээлчид хамтран энэ сарын 6-7 өдрүүдэд “Хэвтэж буй хүн” өдөрлөг зохион байгуулахаар болжээ.   Өдөрлөг маргааш 14.00 цагт Төмөр замын вокзалын арын талбайд эхлэх  бөгөөд архидалт мансуурал нь хүний амь нас, эрүүл мэнд, ажил амьдрал, гэр бүлд нөлөөлж байгааг бодитоор харуулсаг “street art” үзэсгэлэн гаргах аж. Мөн баяр ёслол, амралт зугаалгыг архи согтууруулах ундаагүйгээр тэмдэглэх уриалга гаргаж, зохиолч, яруу найрагчдын архины хор уршгийн талаар бичсэн ухаарал бүхий шүлгүүд, санамж, зөвлөмжийг тараах юм байна.   Түүнчлэн энэ өдрүүдэд архидан согтуурах үзэгдлээс үүдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо баримт болон хоногт хэрэглэж байгаа архины хэмжээ, түүнээс үүдэн гарч буй гэмт хэрэг, ослын талаар мэдээлэл өгөх юм. Мөн архинаас болж хүний эд эрхтэн хэрхэн өвчилдөг талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг авч, уг арга хэмжээг дэмжиж буй иргэдийн гарын үсгийг цуглуулж, холбогдох байгууллагуудад хүргэх аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ