“Хөрөнгө оруулалтын олон улсын чуулган-2012” зөвлөлгөөн болно

img

“Хөрөнгө оруулалтын олон улсын чуулган-2012” зөвлөлгөөн энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо болно.  Энэхүү зөвлөлгөөний үеэр Улаанбаатар хотод метро байгуулах, хотын хөрсний усыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл, судалгаа талаар ярилцана. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг үе шаттай гүйцэтгэх болон томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эмхэтгэн оруулж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад санал болгох аж.  Түүнчлэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар нийслэлийн иргэдэд сурталчлах , мэргэжлийн байгууллагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх асуудлаар санал солилцох юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ