
Засгийн газрын тогтоолын дагуу Сангийн сайд, ЗТБХБЯ-ны сайд, Нийслэлийн Засаг дарга нар “Иргэдийг жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээл”-д хамруулах харилцааг зохицуулах журмыг өнгөрсөн сарын 20-ны өдөр баталсан юм. Иргэдийн дунд орон сууцны хөнгөлөлттэй зээл хүлээлт үүсгээд байсан уг журам батлагдсанаар Орон сууц, санхүүжилтын корпорацид өдөрт 500-600 иргэн хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл авахаар хандаж байгаа аж. ОССК-аас найман бүртгэгч ажиллаж, мэдээлэл авахын зэрэгцээ оssк.mn сайтаар энэ тухай мэдээллийг дэлгэрэнгүй мэдээлэл тавьжээ. Одоогийн байдлаар иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэдгээ Төрийн банк, Капитал банк илэрхийлээд байгаа ч цаашдаа арилжааны банкнуудын тоо нэмэгдвэл энэ ажил иргэдэд хүндрэл чирэгдэл багатай хүрэх боломжтой гэнэ. Уг хөтөлбөр 2016 он хүртэл үргэлжлэнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ