Ч.Отгочулуу: Монгол Улс эхлэх цэгээ тодорхойлж байна

img

Манай улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Эдийн засгийн форумын үеэр зарим мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонирхлоо. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу эдийн засгийн чуулган цаашдаа зохион байгуулагдах хэрэгтэй үзэж байна. -Эдийн засгийн  форумын энэ жилийн  чуулган өмнөх жилийнхээс хамрах хүрээ,  давуу талууд юу байна. Эндээс ямар нэг үр дүн хүлээж байна уу? - Энэ жилийн чуулганаар Монгол Улсын эдийн  засаг  сонгууль дөхөөд ирэхээр  савлаад байдлаас жаахан холдож,  намын гэхээсээ илүү төрийн  урт хугацаатай хөгжлийн бодлогыг зөв төлөвлөж, хэрэгжүүлэхийн  төлөө ярьж байна. Мөн Монгол Улс хаана байна вэ,  өөрөөр хэлбэл эхлэх цэгээ тодорхойлж байна. Эхлэх цэгээ зөв тодорхойлж чадахгүй байгаа учраас хөгжлийн тухай ярихад хүнд байна. Энэ форумаас  шийдэл гарах боломжгүй. Байдал ямар байна гэдэгт УИХ, Засгийн газрын байр суурь, ойлголт асар их зөрүүтэй байна. Өмнө нь миний зөв гэдэг байсан бол энд ирээд олон талаас нь ярихаар нэг ойлголцолд хүрч байгаа нь үр дүн. -Эдийн засгийн форум зохион байгуулж байгаагийн үр дүн нь юу юм бэ. Өнгөрсөн жилийн форумаар ярьсан зүйлээ дахиад л ярьж байна шүү дээ? -Өнгөрсөн жил ярьсан зүйлээ энэ жил ярьж байгаа. Гэхдээ үүнээс хойш тодорхой үр дүн гарч байгааг харж болно. Өнгөрсөн жил  яригдсан олон асуудлаас  хойш нааштай алхамууд нэлээд хийгдсэн гэдгийг Ерөнхий сайд итгэлдээ  дурдсан. Инновацийн хууль батлагдах гэж байна. Хөрөнгийн биржийг гадны олон улсын менежментийн багт өгч дэлхийн зах зээлд гаргах гэж байна гэх мэт. Мөн Ч.Сайханбилэг дарга эдийн засгаа  томруулах хэрэгтэй байна. Ингэхийн тулд  сайтар төлөвлөх хэрэгтэй. Тэгэхээр ойлголцлоо ойртуулж ажил хэрэг болгоход эдийн засгийн форум чухал. -Эдийн засгийн форум зарим хүмүүс сэтгэл дундуур хандаж байгаагаа илэрхийлж байсан. ДАОС-ын чуулган шиг баахан ярьдаг чуулган нэгээр нэмж байна гэж ? -Ярьж байна гэдэг өөрөө үр дүн. Цуглаж суугаад ярина гэдэг маш том ажил. Энэ олон хүнийг  нэг дор цуглуулаад олон сэдвээр ярилцаж,  ойлголцолд хүрнэ гэдэг амжилт. Энд цугласан хүмүүс хоорондоо ойлголцох гэж хичээж байна. Зарим нь жилд нэг удаа уулзаж ярих бус олон удаа уулзалдаж  баймаар байна гэж байсан. Яагаад гэхээр хуучин нийгмийн үед нэг хүн ярьдаг, бусад нь хийдэг байсан. Одоо өөр нийгэм. Ямар нэг хурал болохоор заавал материаллаг үр дүн гаргах гээд байдаг. Форумаар ямар ямар асуудал байна, хэн яаж харж байна гэдгээ ойлголцох юм. Сайн ойлголцож чаддаг гэр бүлийн уур амьсгал аядуу зөөлөн, тааламжтай, өөдрөг  байдаг. Үүнтэй адил төр хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагынхан хоорондоо ойлголцох нь чухал байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

georgy:
Odoo naadah shin Uul uurhain Yamand gazryn darga bolchihood, yostoi shaazgai zuu olood hiih gazraa olj yadaj baina daa, zailuul. Huntei uulzaad oligtoi gants uguulber zuv nairuulaad helchihej chadahgui, Elbegdorjiig dagaj daldaganaj baihdaa, yadahdaa hudlaa yarihaas ni suraagui yum baih daa.
2012-10-31
Hurlee:
Ireeduitei zaluu shu, amjilt husie. ene setgegdel bichij baiga humuus ichmeer yum hiisen yarisan bichsen yuch baihgui baij hiisen hund zugeer ataarhaj suudag. neg hotod hamt surch baisan uneheer shine sodon yum gargaj bichdeg zaluu baigaa yum.amjilt husie.
2012-08-27
uhaantai tomootou sain zaluu bgamaa. ta nar dalduur hun muulahaa bolioch . oorsdiig ni harval ymar hogiin amitad bgaa boloo. sain yvaada bitgii ataarh . ene zaluu chin mongolig avch yvaltsah zaluu gj bi dugnedeg. amjilt husie Otgonchuluud.
2012-07-26
Аан:
АН-д өөр хэн орох вэ дээ. Эхлэх цэгээ тодорхойлно ч гэх шиг. Үнэндээ юу хийхээ мэдэхгүй хүний л үг байхаа даа.
2012-03-06
АРХИ УУГААД Л ХҮНД ЗОДУУЛААД УЙЛААД Л ЯВДАГ НӨХӨРТӨӨ ӨНӨӨДӨР Ч БАС АДИЛ
2012-03-06
uhaantai tomootou sain zaluu bgamaa. ta nar dalduur hun muulahaa bolioch . oorsdiig ni harval ymar hogiin amitad bgaa boloo. sain yvaada bitgii ataarh . ene zaluu chin mongolig avch yvaltsah zaluu gj bi dugnedeg. amjilt husie Otgonchuluud.
Bold:
Ёо-ёо... Бүүр хөх инээд хүрчихлээ. Энэ нөхрийг таньсан шүү. Дрезденд сурч байгаад сургуулиасаа хөөгдөөд тэгээд Франкфуртад нэг курсад сурж төгссөн болоод тэр курсын алаг эрээн диплом шиг цаас аваад Германаас буцсан даа энэ нөхөр. Оюутны байранд хулгайн асуудалтай холбогдож байсан. Аав ээждээ сургууль төгссөн гэж итгүүлсэн юм байх аа. Очоод удалгүй Элбэгээгийн зөвлөх болсон чинь Герман дахь монголчууд юун 4-н сарын 1 бэ? гэж хэдэн сар л ярих юмтай болсон. Элбэгээ ч тарыг нь таньсан юм байлгүй удалгүй зөвлөгчөөс нь сэмхэн буулгачихсан байсан. Төр засгийн албанд худалч, хулгайчууд шургалсны сонгодог жишээ энэ байна даа.
2012-03-06