Сугалаагаар 101 сая паунд хожсон “Челси”-гийн хөгжөөн дэмжигч “Стэмфорд Бридж”-ийн хажууд байр авна
Английн Лондон хотын “Челси”-гийн хөгжөөн дэмжигч эр Дэйв Доусон сугалаагаар 101 сая паунд хожжээ. Тэрээр нэгэн супермаркетад ээлжийн ахлагчаар ажилладаг бөгөөд өнгөрсөн баасан гаригт их хэмжээний мөнгө хожсноо мэдсэн байна. Ийнхүү хормын дотор саятан болсон эр “Челси”-гийн “Стэмфорд Бридж”-ийн ойролцоо байр худалдан авахаар төлөвлөөд байгаа ажээ. Мөн тэрээр Фрэнк Лампардыг гэрт нь ирж, аяга цай ууна гэж найдаж байгаа юм байна. “Би багийнхаа стадионд VIP лож худалдаж авна гэж цээжээ дэлдэхгүй. Харин жинхэнэ үнэнч хөгжөөн дэмжигчийн ёсоор стадионы хамгийн сэтгэл хөдлөл ихтэй олны дунд байхыг хүснэ. “Стэмфорд Бридж”-ийн хажууханд байр авчихвал, Лампард заримдаа ирж, аяга цай уух ч юм билүү” хэмээн азтай эр өгүүлсэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ