
“Эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах арга зам” сэдэвт сургалтыг “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” JFPR 9115-MON төслийн Олон нийтийг дайчлах чадавх бэхжүүлэх зөвлөх баг, Баянзүрх дүүргийн “Нэмүүлэн” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулжээ.
Сургалт семинарт ЭМЯ, АХБ-ны JFPR 9115-MON төслийн зөвлөх, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, “Монконсалт” ХХК, “Шинэ нийгмийн эрүүл мэнд” ТББ, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хороодын хөгжлийн нийгмийн ажилтан, Засаг дарга, өрхийн эмч, эмнэлгийн ажилтнууд болон холбогдох удирдах ажилтнууд хамрагдсан байна. Сургалт семинарыг JFPR 9115-MON төслийн дотоодын зөвлөх Н.Нарангэрэл чиглүүлэн удирдсан ажээ.
Эрүүл мэндийн даатгалд эмзэг бүлгийн иргэдийг бүрэн хамруулах туршилтын загвар төслийг Баянзүрх дүүргийн 23-р хорооны “Нэмүүлэн” өрхийн эрүүл мэндийн төв хэрэгжүүлж байгаа бөгөөд ЭМЯ, АХБ хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” JFPR 9115-MON төслөөс санхүүжүүлж байгаа юм. Төсөлд Сонгинохайрхан дүүргийн 22, 23, 24, 25-р хороодын эмзэг бүлгийн эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэд хамрагдаж байгаагаараа онцлог.Төслийн хэрэгжилтийн үр дүнд ЭМД-д хамрагдаагүй байсан Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны эмзэг бүлгийн нийт иргэдийн 80 хувийг ЭМД-ын хамралтыг баталгаажуулж, даатгалд хамрагдах юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ