Хиллари Клинтон улс төрийн замналдаа цэг тавина
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Ерөнхийлөгч Барак Обамагийн энэ удаагийн сонгуульт хугацаа өндөрлөмөгц улстөрийн албан тушаалаасаа татгалзаж, энгийн амьдралаар амьдрахаар төлөвлөж буйгаа АР-д өгсөн ярилцлагадаа дурьдлаа.
Тэрээр Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаа өгөхөөс гадна улстөрийн ямар ч түвшинд ажил эрхлэхгүй гэж хэлсэн байна. Гэвч тэрээр ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама ялалт байгуулна гэдэг эргэлзэхгүй байгаагаа мөн мэдэгджээ.
2011 оны аравдугаар сард Хиллари Клинтон 64 нас хүрэх юм. Тэрээр 2009 оноос хойш АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй билээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ