
Монголын бурхан шашны тэргүүн IX дүгээр Богд Жавзундамба хутагт хаврын тэргүүн сарын шинийн найманы өглөө луу цагт таалал төгссөн билээ.
Тэрбээр ийнхүү 80 насандаа жанч халж, бурханы оронд морилсонтой холбогдуулан Гандантэгчинлэн хийдээс Богд гэгээнтний хойчийн дүрийг тодруулах ажлын хэсэг байгуулсан юм.
Харин Богд гэгээнтэний шарилыг жирийн хүний ёсоор хөдөөлүүлэхгүй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Түүнийг бурхан шашинтаны хутагт хувилгаадын нэгэн адил занданшуулан мөнхлөх аж.
Энэхүү зан үйлийг хийж гүйцэтгэхээр Түвд, Энэтхэгээс том лам нар манай улсад хүрэлцэн ирцгээсэн бөгөөд уг зан үйлийг хийхэд хамгийн багадаа нэг жилийн хугацааг зарцуулах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ