
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүрийн гуравдугаар сард эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр аян зохион байгуулдаг.
Үүний хүрээнд өнөөдөр хүндэт ээжүүдэд өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа болох юм байна.
1996 оноос хойш уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү аянг энэ удаа эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад эмэгтэй хүний оролцоо шаардлагатай байгааг олон нийтэд сурталчилах зорилготой аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ