
Нийгмийн даатгалын байгууллагуудын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн өнөөдөр “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд болж байна.
Уг зөвлөгөөнд Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэсийн удирдах ажилтнууд оролцож байгаа юм. Сургалт зөвөлгөөнөөр Нийгмийн даатгалын удирдах ажилтнуудад байгууллагынхаа хөгжлийг тодорхойлож, нийгмийн даатгалын салбарын бодлогын болон үйл ажиллагаатай холбоотой асуудлаар харилцан санал солилцох аж.
Мөн Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 70 жил”-ийн ой, “Даатгуулагч таны төлөө-2012” жилийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний талаар ярилцах юм.
Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн дарга нартай 2012 оны үр дүнгийн гэрээ байгуулах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ