АСЕМ ирэх онд Манай улсад хуралдана

img

Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 11 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Брюссель хотноо хуралдсан АСЕМ-ын орнуудын Цагаачлалын албадын удирдах ажилтны 9 дүгээр  хуралд оролцжээ.           Хурал   Оюутан сурагчдыг сонгон шалгаруулах,  Хөдөлмөрийн шилжин суурьшилт, хөдөлгөөн, Байнгын бус шилжин суурьшилт гэсэн 3 үндсэн сэдвийн хүрээнд болсон байна.  Тив бүрээс  2 төлөөлөгч илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.    Хурлын үеэр манай төлөөлөгчид Бельги, Нидерланд, Польш, Унгар, Хятад, Филиппин улсын цагаачлалын албадын удирдлага болон Олон улсын шилжин суурьшилтын байгууллагын газрын захиралтай уулзаж,санал бодлоо солилцжээ.  Монголын төлөөлөгчид АСЕМ-ын ээлжит 10 дугаар хурлыг монгол улсад зохион байгуулах хүсэлтээ уламжилж,  бэлтгэл ажлынхаа талаар бүсийн хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулга хийсэн байна.  Хүсэлтийг бүсийн болон нэгдсэн хуралдаанаар дэмжиж ирэх 2011 оны ээлжит 10 дугаар хурлыг зохион байгуулахаар болжээ.

Б.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ