“Шилдэг ном-2011”-ийг шалгаруулна
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооноос шилдэг бүтээлүүдээр нийтийн номын сангийн хөмрөгийг баяжуулан, олон нийтийн хүртээл болгох зорилгоор “Шилдэг ном-2011” сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа юм байна. Шалгаруулалтад оролцох ном нь Монгол хэл дээр 2011 онд шинээр хэвлэгдэн гарсан байх бөгөөд лавлагаа-танин мэдэхүй, урлаг, уран зохиол, түүхийн болон эрдэм шинжилгээний хялбаршуулсан бүтээл байх ёстой аж. Мөн ном хэвлэлийн бүтээгдэхүүнд тавигдах олон улсын стандартыг хангасан байх, шаардлагатай нөхцөлд зохиогчийн эрхийн гэрээг хавсаргасан байх хэрэгтэй юм байна. Харин байгууллага, хувь хүний ивээн тэтгэлгээр хэвлэгдсэн ном, хурлын тайлан, илтгэлүүд болон аливаа эмхтгэлийг шалгаруулалтад оролцуулахгүй юм байна. “Шилдэг ном-2011” шалгаруулалтад оролцох бүтээлийг энэ сарын 27-ний өдрийн 17.00 цагаас
өмнө Соёл урлагийн хороон дээр хүлээж авах аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ