
Эдийн засгийн форумын хүрээнд өнөөдөр яригдаж байгаа нэг асуудал нь Монголын хүрэн эдийн засгийг ногооруулах байлаа. Ногоон өсөлт-Нүүрс үү, салхи уу хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс нэг хүнд ноогдох нүүрс хүчлийн хийгээрээ Азидаа тэргүүлж байгаа. Нүүрсхүчлийн хий үйлдвэрлэгч нь нүүрс байна. Эндээс харахад манай улсын эдийн засаг хүрэн бус хар болсон гэх хатуу дүгнэлтийг мэргэжлийн байгууллагынхан гаргасан юм. Хамгийн гол нь ногоон эдийн засаггэхээр сүрдэх бус хийх зорилго, зориг хэрэгтэй гэж байна. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчийн хэлсэн саналыг хүргэе.
Эрчим хүчний ассоциаци Сүхбаатар:
-Төр нүүрсний тээврэлэтэд хатуу хяналт тавьж байна. Үүнээс болж нүүрсний уурхайд алдагдалтай ажиллаж байгаа. Цахилгаан дулааны үнийн зах зээлийн үнийн судалгааг гаргах хэрэгтэй байна. Ингэж байж энэ салбарыг зах зээлд шилжүүлнэ.
Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо Ганжуур:
-Монгол Улсын хөгжилд эрчим хүч гол зүйл. Өнгөрсөн хугацаанд зах зээлд шилжиж чадаагүй ганц салбар. Эрчим хүчний газар, станц өнөөдрийг хүртэл төрийн өмчид байна. Станцуудыг концессийн гэрээгээр бус өм хувьчлалаар зах зээлд шилжүүлж хувьчлах хэрэгтэй. Төр 51 хувиа эзэмшиж, 49 хувийгхөрөнгийн биржээр арилжиж болно. Дэлхийн жишигт ингэж төр, хувийн хэвшлийг хослуулан эрчим хүчний салбараа хөгжүүлсэн жишиг олон бий.
Төлөөлөгч Ц.Энхтүвшин:
-Эрчим хүчний станцуудыг хувьчлах тухай энд ярьж байна. Стартегийн салбарыг хувьчлахаар ямар байдалд хүрдэгийг бид мэднэ. Харгиа гэх цэвэрлэх байгууламжийг 1995 онд хувьчлаад үр дүнгүй болоод 2009 онд эргүүлэн төрийн өмчид худалдаж авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ