“Монгол орны хөгжилд” чуулган Шведэд болно

img

Британи дах Монгол Улсын ЭСЯ, Британийн Монголчуудын Холбоо хамтран “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг ирэх тавдугаар сарын 5-ны өдөр Шведийн Стокхольм хотноо зохиогдох аж.   Наймдахь жилдээ зохиогдож буй тус арга хэмжээ “Өндөр технологи-Европын стандартыг нэвтрүүлэх боломж” сэдвийн дор гадаадад ажиллаж суралцаж буй Монголчуудаа хамруулах юм байна.   Чуулганыг Шведийн Вант улс дах Монгол Улсын ЭСЯ, Үндэсний хөгжил Шинэтгэлийн хороо, Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, Монгол Европын Нийгэмлэг, Цахим өртөө холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ