
Эдийн засгийн чуулганы үеэр хувийн хэвшлийнхэн, салбарын эрдэмтэн мэргэд төрийн түшээд, гадны хөрөнгө оруулагчидтай зэрэгцэн суугаад 11 салбар хуралдаан хийж Монгол Улсын хөгжилд тулгамдаж байгаа асуудал, гарах гарцыг ярилцсан.
Баахан хүмүүс цуглаж суугаад дэмий чалчлаа гэсэн шүүмжлэл гарч байсан ч зохион байгуулагчдын зүгээс амжилттай болсон хэмээн дүгнэсэн юм.
Харин хуралдааны үеэр манай улс эдийн засгийн хөгжил нөхцөл байдлаараа дэлхийн хаана яваа тухай сонирхолтой тоо баримтууд сөхөгдөж байлаа. Ямар боловч энэ салбарт таагүй үзүүлэлтээрээ дэлхий төдийгүй азидаа толгой цохиж байгаа аж.
-Монгол Улсын эдийн засаг байна. Ногооруулах тухай ярьж байхад Ерөнхий сайд асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Содном гуай "Монгол улс нэг хүн ногдох нүүрсхүчлийн хийгээрээ азидаа нэгдүгээрт жагсаж байна. Үүнээс харахаар манай улс хүрэн бус хар эдийн засагтай байна. Ногоон эдийн засгаас сүрдэх бус зүрх зориг гаргаад хэрэгжүүлэх хэрэгтэй" гэлээ.
-Монгол Улс дотооддоо зээл олголтоороо дэлхийд манлайлдаг гэнэ. Нэгдүгээрт Бангладеш, хоёрдугаарт Монгол ордог хэмээн Эдийн засгийн өсөлт ба санхүүгийн салбар сэдэвт салбар хуралдааны үеэр яригдав.
-Дэлхийн банкны судалгаагаар эдийн засгийн хэт өндөр өсөлт эргээд хямрал дагуулж магадгүй гэдгийг анхаарууллаа.
-Германы эрдэмтдийн судалгаагаар азийн улс орнуудаас хамгийн өндөр ханштай нефть бүтээгдэхүүнийг монголчууд хэрэглэдэг. Гадаадаас 100 хувь хараат энэ салбарын ханшийн өөрчлөлт эдийн засагт шууд нөлөөлдөг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ