Клелиа-2 хөлөг онгоц далайд саатжээ
Антрактидын ойролцоо Клелиа-2 хөлөг онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарч саатжээ. Далайн хүчтэй давалгаан дунд Клелиа-2 нэртэй Антрактидын хөлөг онгоцны хөдөлгүүр хэсэг доголдсоны дараа аажмаар эрэг рүү дөхжээ. Давалгаа хөлөг онгоцны тавцанг эвдэж, цонхнуудыг хагалж, цахилгааны гэмтэл үүсгэхэд хүргэжээ. Хөдөлгүүр зогссон даруйд хөлгийн багийнхан онц байдал зарлаж, тусламж дуудсан байна. Усан онгоцоор зорчиж байсан 88 Америк зорчигч гэмтэж бэртээгүй. Харин хөлгийн багийн нэг гишүүн хөнгөн гэмтжээ. Клелиа-2 хөлгийг илгээсэн оператор компани нь Нью-Йоркийн Травел Динамик Интернейшнл бөгөөд Аргентины эрэгт хүрсний дараа хөлөгт гарсан ослын шалтгааныг тогтоох юм байна.
Н. ЭРДЭНЭБУЛГА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ