Эмзэг бүлгийн хүүхдүүдийг хүмүүжүүлэх 37 цэцэрлэг байгуулна

img

Нийгмийн эмзэг бүлгийн, малчин, орлого багатай, хотын захын хорооллын өрхийн багачуудыг цэцэрлэгт тэгш хамруулах боломжийг нээсэн нэгэн төсөлд өчигдөр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр гарын үсэг зурлаа. Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл байгууллагатай хамтран уг төслийг 2012-2014 онд хэрэгжүүлэх бөгөөд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг гурвыг Улаанбаатарт, нийт 37 цэцэрлэг барьж холбогдох тавилга, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр болсон байна. Уг төслийн хүрээнд манай улсын боловсролын салбарт 10 сая ам.долларын тусламж авч байгаа юм. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

,.Америк нөүтбүүкний Төв Компютер Ланд 321:
ерөөсөө түс тас - хамгийн олон сонголттой, 1 жилийн баталгаатай, хямд үнэтэй. 100 хувь ориг америк компютер эндээс. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт
2012-03-07