Нийтийн тээврийн шинэ чиглэлийн нээлт болно

img

Нийслэлийн нийтийн тээврийн газраас “Баруун салаа-Саппорогийн тойрог-Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль” М:48 чиглэлийг шинээр нээж байгаа.   Сонгинохайрхан дүүргийн XXIV хорооны Баруун салааны гэр хорооллын иргэд, оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг хүргэх зорилгоор их багтаамжийн автобусны уг чиглэлийг нэмж байгаа аж.   Шинэ чиглэлийн нээлтийн ажиллагаа өнөөдөр 14.00 цагт  Баруун салаанд буюу СХД-ийн 24 дүгээр хороонд болно. Тус чиглэлд эхний ээлжинд их багтаамжийн дөрвөн автобус үйлчлэхээр болжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ