
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган өнөөдөр Чингис зочид буудалд эхэллээ.
“Хүний эрхэд суурилсан хөгжлийн бодлого” сэдвийн дор болж байгаа уг чуулган Монголын хөгжлийн бодлого, үйл явц, тэдгээрийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын үр дагаварт хүний эрх, жендерийн тэгш эрх, байгаль орчны тогтвортой байдал, бодит оролцооны ардчилал, нийгмийн шударга ёсны өнцгөөс үнэлгээ өгч, дүгнэлт хийх зорилготой юм.
Мөн улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө хүний эрх, жендерийн тэгш эрх, байгаль орчны тогтвортой байдал, бодит оролцооны ардчилал, нийгмийн шударга ёсыг хангахад чиглэсэн тодорхой бодлого оруулахыг шаардах, улмаар 2012 оны сонгуулийн дараагаар бүрэлдэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүний эрхэд суурилсан хөгжлийн бодлого, зорилтуудыг тусгахад нөлөөлөх зорилго тавиад байгаа аж.
Энэхүү чуулганд 300 гаруй эмэгтэй оролцож байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ