
Монгол Улсын Засгийн газраас “Алт” хөтөлбөрийг 1992 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Уг хөтөлбөрийн үр дүнд 1991 онд зургаан аж ахуйн нэгж алт олборлон Монголбанкинд жилдээ 8.6 тонн алт худалдаж байсан бол 2005 онд 131 аж ахуйн нэгж 15.2 тонн алтыг Монголын эрдэнэсийн санд худалджээ.
Гэвч 2006 онд УИХ-аас Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг баталснаар Монголбанкинд худалдах алтны хэмжээ эрс буурсан юм.
Баримтад 2007 онд Төв банкинд худалдсан алтны хэмжээ есөн тонн, 2008 онд 7.4 тонн, 2010 онд 2.1 тонн руу орж буурсан байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ