
Пакистаны эрүүл мэндийн албаныханы мэдээлж байгаагаар тус улсад денге хэмээх халуун хумхаа өвчний улмаас сүүлийн хоёр сарын турш 200 гаруй хүн амиа алдаж 12000 гаруй хүн өвчний халдвар авсан байна.
Денге хэмээх энэхүү халуун хумхаа нь халуун орны өвчин бөгөөд тогтмол усанд үрждэг шумуулаар дамжин тархдаг ажээ. Энэхүү халуун хумхааны шинж тэмдэг нь бага зэрэг халуурч эхлээд улмаар хүч тамираа алдтал халуурч толгой хүчтэй өвдөн мөн нүдний уг, булчин хавсарч өвдөн бүх бие битүү туурна хэмээн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ өвчнийг тодорхойлсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ