
ОХУ-ын Хууль зүйн яамны дэргэдэх Улсын бүртгэлийн газрын орлогч дарга Александр Петрович Исаханов, Зөвшөөрөл, визны асуудал хариуцсан газрын орлогч дарга Валерий Федорович болон бусад албаны хүмүүс манай улсад айлчиллаа.
Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газар болон ОХУ-ын Хууль зүйн яамны дэргэдэх Улсын бүртгэлийн газар хооронд хамтран баталсан “Хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд уг айлчлал болсон юм.
Уг айлчлалаар хоёр улсын бүртгэлийн байгууллагын хамтын ажиллагааны цаашдын чиглэл, боломжийг нарийвчлан тодорхойлох улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын болон тус газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын үйл ажиллагаатай танилцах, хамтын ажиллагааг өргөжүүлэн бататгах зэргээр санал солилцсон байна.
Уулзалтад Улсын бүртгэлийн ерөнхий газар, ОХУ-ын Хууль зүйн яамны дэргэдэх Улсын бүртгэлийн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол болон Оросын хөрөнгө оруулалттай компаний нийт 60 гаруй албаны хүмүүс оролцжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ