Төрийн ордонд 1000 ээж чуулна

img

Одонтой эхчүүдийн холбооноос  гуравдугаар сарын 8-нд  “1000 ээжийн чуулга уулзалт”-ыг Ерөнхийлөгчийн ивээл дор, Төрийн ордонд зохион байгуулах талаар  “Зууны мэдээ” сонины төв байран дахь “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.   Хэвлэлийн хуралд  УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа  “1000 ээжийн чуулга уулзалт”, Одонтой ээжүүдэд тэтгэлэг олгох хуулийн төслийг санаачилсан   Б.Мөнхтуяа,  одонт ээж С.Санатхан, Д.Долгорсүрэн нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.   Зургаа дахь удаагаа зохиогдох “1000 ээжийн  чуулган” өмнөх жилүүдэд “Монголын үрс маш олон болтугай”, “Монголын үрс оюунлаг байх болтугай”, “Монголын үрс эрүүл, чийрэг байх болтугай” зэрэг  тодорхой сэдвүүдээр асуудал дэвшүүлж, уриалга гаргаж ирсэн аж.   Харин энэ удаагийн сэдэв нийгмийн тулгамдсан асуудлууд байна гэдгийг  УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа онцоллоо. Энэ удаагийн чуулганаар нийгэмд тулгамдсан ямар асуудлууд байна. Тэдний  ярьж хэлж байгаа болон сургаж зөвлөсөн  зүйлүүдийг улс төрчид сонсч, өөрсдийн үйл ажиллагаанд тусгах байх хэмээн одонт ээжүүд  үзэж байгаа аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

х:
Мөнхчимэг бил үү , энэ эмэгтэйг зурагтаар гарахаар нь сонгуулийн сурталчилгаа хийж байгаа гэдэг хар пиар өөрийн эрхгүй төрөөд байх юм. Үнээс өмнө тэгвэл эмэгтэйчүүддээ хайртай бахйгүй яаваа. харагдахгүй байж байгаад л гэнэт сонгууль дөхөөр гараад ирэх юм.
2012-04-02