
Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дэргэдэх “Ганжар” төвтэй хамтран Зэвсэгт хүчний хугацаат цэргийн албан хаагчдад гагнуурчин бэлтгэх сургалтыг 45 хоногийн турш явуулжээ.
Уг сургалтад Зэвсэгт хүчний 013, 014, 015, 016, 119, 120, 326 дугаар ангиас хугацаат цэргийн 50 алба хаагч суралцсан аж. Тэдэнд мэргэжлийн үнэмлэх олгох ажиллагаа Зэвсэгт хүчний 017 дугаар ангид өчигдөр болж, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ