
Хөвсгөл нуурын “Доод Модот булан”–д энэ сарын 2-3-ны өдрүүдэд “Хаан их сарьдаг, Хатан далай ээж”-дээ хүндэтгэл үзүүлэх, Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Мөсний баяр“ 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
“Мөсний баяр”-аар 12 жилийг дүрсэлсэн “Мөсөн хотхон” барьсан нь олгы сонирхлыг ихээхэн татаж байв. Мөсний баярыг Франц, Герман, Япон, ОХУ-ын жуулчид үзэж сонирхсон байна.
Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлагуудаас 18 төрлийн спорт уралдаан зохион байгуулжээ. Тодруулбал, “Тэшүүрийн марафон”, “Чаргатай морьдын уралдаан”, “Мөсөн шагай”, “Мөс мөргөлдүүлэх тэмцээн”, “Мөсөн дээрх авхаалж сорих тэмцээн”, “Мөсөн дээрх сумо”, “Автомашины уран жолоодлого”,“Мөсний хөлбөмбөг”, “Олс таталт”, “Ардын болон зохиолын дууны наадам”, “Бөөгийн тахилга-Галын наадам”, “Аав ээж би”, “Мөсөн дээрх дамар түлхэлт”, “Та чадах уу”, “Үндэсний хувцасны шалгаруулалт”, “Хоолой дэлгэх”, “АХА” зэрэг тэмцээн зохиожээ.
Мөн энэхүү арга хэмжээний үеэр Хөвсгөл нуурын усанд живсэн тээврийн хэрэгслүүдийг гаргах, нуурын гүнийг цэвэрлэх “Хөвсгөл–Хөх сувд” төслийн нээлт болсон аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ