16 мянга гаруй иргэн бүртгэлийн зөрчилтэй

img

УИХ-ын сонгууль дөхөж, сонгогчдын нэрсийн жагсаалт гарах гэж байгаатай холбоотойгоор иргэний бүртгэлийн асуудал яригдах болсон. Иргэний шинэчилсэн бүртгэлийн дүнгээр 40-50 мянган иргэн бүртгэлийн зөрчилтэй гэж гарчээ.Харин Иргэний бүртгэлийн газарт манай улсын 16 мянга гаруй иргэн бүртгэлийн зөрчилтэй, 629 хүн огт бичиг баримтгүй, 21 мянга хүний мэдээлэл тодорхойгүй гэсэн статистик байгаа аж.   Иргэний бүртгэлийн зөрчлийн шалтгаан нь иргэдийн хариуцлагагүй, оролцоогүй байдлаас үүдэлтэй олон жил хуралдсан асуудлууд байдаг гэнэ. Гэхдээ 2010 онд явуулсан шинэчилсэн бүртгэл, хүн ам орон сууцны тооллогын дүн маш бага хэмжээгээр зөржээ.   Үүнийг бүртгэлийн мэргэжилтнүүд манай улсын иргэний бүртгэл цэгцэрч байгаагийн илэрхийлэл гэж үзсэн байна. Түүнчлэн 2011 онд нийслэл хотод 20 хороо шинээр байгуулагдснаас үүдэлтэй иргэд хаягийн шилжүүлгээ хийлгэхгүй байх зөрчил их байгаа аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мартцэцэг:
регистерээ солиулмаар бна.
2014-05-12
Наад зөрчлийг чинь наадуул чинь өөрсдөө хийж байгаа. Яиар ч иргэн өөртөө төрсний гэрчилгээ бичээд иргэний үнэмлэх олгох боломжгүй. Ноднин шинэчилсэн бүртгэлээр манай охинд эрэгтэй хүний регистер өгснийг минь мэдэж авлаа. Ер нь регистер чинь бас эрэгтэй эмэгтэй гэж байдаг юм байна. Анх өгөхдөө буруу өгснөөс болоод бөөн асуудал болдог юм байна лээ. Гадаад паспортоо хүчингүй болгуулж шинээр авах, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг нь янзлуулах мөн энэ халамжийн дэвтэр дээрхи регистрийг нь солиулах гээд. Хэдэн өдрийн ажил болсон. Бөөн чирэгдэл зардал. Гэвч ийм юм хийсэн байж УБЕГ ямар ч хариуцлага хүлээдэггүй бөгөөд ердөө л хохь чинь регистрийг нь шалгаж авах чинь яасан юм гээд л. Хариуцлага хүлээх хүн олдохгүй. Анх төрсний гэрчилгээ бичиж өгсөн дүүргийн байцаагчид гомдол гарга гэж тавлаж байгаа юм даа. Тэр нь 10 хэдэн жилийн өмнөх явдал шүүдээ. Эрэгтэй хүүхдийн регистертэй байхад УБЕГ гадаад паспорт олгож өгөөд өчнөөн хилээр гарч орж байхад яах ч үгүй байсан мөртлөө анхан шатны хүнд гомдолоо гарга гээд хариуцлага хүлээх хүн олддоггүй дампуурчихсан газар байна лээ дээ.
2012-03-08